Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг 15 гишүүнтэй байгууллаа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг 15 гишүүнтэй байгууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Л.Болд,  С.Бямбацогт,  Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Г.Солтан нарын гишүүдийг томилсон юм.

Мөн Үндсэн хуулийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилов.