Доналд Трамп: Удахгүй тохиох их хэмжээний үхэлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй

Доналд Трамп: Удахгүй тохиох их хэмжээний үхэлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн 331,637 тохиолдол бүртгэгдэж, халдвар илэрсэн 206 орноос хамгийн эхэнд бичигдэж байна.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ ирэх долоо хоногт хамгийн хүнд үе тохиож болзошгүй гэдгийг мэдэгдэн “олон тооны үхэлд” сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.

Тэрээр коронавирустэй тэмцэхэд мужуудаа дэмжихийн тулд их хэмжээний цэрэг, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хүмүүсийг илгээн цэргийн албан хаагчдад удахгүй үүрэг даалгавар өгөхөө мэдэгдэж, 1000 цэргийн албан хаагчийг Нью-Йорк хотод байршуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Мөн тэрээр АНУ-ын амны хаалт үйлдвэрлэгч “3M” компанид маш сэтгэл дундуур байгаагаа хэлээд “бусад оронд зарахаас илүүтэй өөрийн улсын иргэдээ анхаарч үзэх хэрэгтэй" гэжээ. Тиймдээ  ч тус компанийг экспорт хийхийг Цагаан ордон хориглоод байгаа юм.

АНУ-ын Нью-Йорк мужид өчигдөр /бямба гаригт/ 630 гаруй хүн нас барж нийтдээ 3565 хүн коронавирусийн улмаас амиа алдсан нь дээд үзүүлэлт болоод байна.

Тэгвэл тус мужийн ихэнх халдварын тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгджээ. Тодруулбал, тус мужид батлагдсан 113,074 халдварын тохиолдлын 63,036 нь /55,7 хувь/ Нью-Йорк хотод гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол нь Итали улс даяарх бүх тохиолдолтой тэнцэхээр өндөр үзүүлэлт болж байна.

Нью-Йорк хотын дарга Эндрю Куомо хэлэхдээ: “Ирэх 4-14 хоногт халдвар дээд цэгтээ хүрнэ. Түүнтэй зэрэгцэн миний бие ч мөн бүхий л чадлаараа халдварын эсрэг тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байна.