Л.Оюун-Эрдэнэ: Н.Түвшинбаяр цаашид Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй

Л.Оюун-Эрдэнэ: Н.Түвшинбаяр цаашид Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэгт яллагдагчаар татагдаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй. Түүнийг Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр цаашид ажиллаж эсэх асуудал цахим сүлжээнд багагүй маргаан дагуулж байна. 

Тэгвэл өчигдөр/2021.05.10/ Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл үеэрээ Н.Түвшинбаярын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Олимпод анхаарлаа хандуулж байгаа. Тийм ч учраас би Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан юм. Цаашдаа Олимпийн хорооны ерөнхийлөгч Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй юм билээ. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл бий. Миний хувьд Н.Түвшинбаяр аваргын зөв, буруу гэж хэлэх нь ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн нэгэн цагт, долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа Монголчуудыг эргэн нэгтгэсэн, Монголд олимпийн анхны алтан медалийг авч ирсэн гавьяатан мөн үү гэвэл мөн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Н.Түвшинбаяр аваргын амжилт, Олимпийн хорооны ерөнхийлөгч, нэг найзыгаа зодсон асуудал нь тусдаа. Тухайн хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой гэж бодож байгаа" гэлээ.