Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна

Улсын Их хурал “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон өөрчилсөн билээ. Энэ жилийн дээрх өдөр энэ сард буюу тавдугаар сарын 26-нд тохиох юм.

Тиймээс Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр (лхагва гараг) бүх нийтээр амарна.