ТАНИЛЦ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн БОЛОВСРОЛ, АЖЛЫН ТУРШЛАГА

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн БОЛОВСРОЛ, АЖЛЫН ТУРШЛАГА

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Д.Энхбат нар  нэр дэвшихээр улс төрийн намаасаа шалгараад байна. Харин маргааш тэднийг хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээж авах юм. Тэгвэл бид энэ удаа дээрх нэр дэвшигчдийн товч танилцуулгыг хүргэж байна.

-У.ХҮРЭЛСҮХ-

1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1994-1996 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга

-С.ЭРДЭНЭ-

1963 оны 7 дугаар сарын 28-нд төрсөн. 1981 онд Нийслэлийн 75 дугаар сургуулийг төгссөн. 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан. 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалвар. 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр 1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр. 2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант. 2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс, 2006 онд АНУ- д Нийгмийн хамгааллын дээд курс тус тус дүүргэсэн. 2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга
  • 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал
  • 1995-2000 онд Нийслэлийн МYАН-ын хорооны дарга, МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
  • 2000-2017 Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга
  • 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2003-2007 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
  • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан Намын дарга
  • 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос өнөөг хүртэл Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд
  • 2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна.

-Н.АЛТАНХУЯГ-

1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 1996 онд УИХ-ын гишүүн
  • 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд
  • 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайд
  • 2008-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2008-2012 онд Тэргүүн шадар сайд
  • 2008-2014 онд Ардчилсан Намын дарга
  • 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2020 он УИХ-ын гишүүн

-Д.ЭНХБАТ-

1965-1975 онд Нийслэлийн 23, 24 дүгээр дунд сургуулийн төгссөн. 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программист, төвийн захирал
  • 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
  • 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
  • 1994-2008 онд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо /MIDAS/ -ны удирдах зөвлөлийн дарга
  • 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
  • 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын ногоон намын дарга