Манай улсад ирсэн Энэтхэгийн 35 иргэнээс коронавирус илрээд байна

Манай улсад ирсэн Энэтхэгийн 35 иргэнээс коронавирус илрээд байна

Дөрөвдүгээр сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсний 61 нь Энэтхэг улсаас ирсэн инженерүүд байсан талаар УОК-оос мэдээлж байв. Тэгвэл сүүлийн 24 цагт тус нислэгээр ирсэн 16 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ. Тухайн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны тус нислэгээр ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс мөн халдвар илэрсэн билээ.