ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 895, орон нутагт 103 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 895, орон нутагт 103 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж,  нийт батлагдсан халдварын тоо 40,396 болж байна. Шинээр батлагдсан халдварын тоог дотор нь ангилбал,

Улаанбаатар-895

Хөдөө орон нутаг-103

Зөөвөрлөгдсөн-16 \Энэтхэгээс ирсэн иргэд\

Эмнэлгээс шалтгаалах-1 хүнээс халдвар илрэв.

Орон нутагт шинээр халдвар бүртгэгдсэн аймгууд:

  • Ховд-3
  • Төв-10
  • Завхан-23
  • Говь-Алтай-13
  • Дархан-Уул-14
  • Эрдэнэт-21
  • Хөвсгөл-1
  • Сүхбаатар-2
  • Дорноговь-2
  • Өвөрхангай-3
  • Говь-Сүмбэр-4
  • Сэлэнгэ-4
  • Хэнтий-3 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо улсын хэмжээнд 24,333 боллоо. Мөн хугацаанд халдвар авч эмчлүүлж байсан долоон иргэн эндэж, коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 126 боллоо. Тус хүмүүс нь 83 настай эмэгтэй, 80 настай эрэгтэй, 69 настай эрэгтэй, 57 настай эмэгтэй,  66 настай эрэгтэй, 80 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн 70 настай эрэгтэй халдвар авсан байсан ч халдварт өвчнөөс бус бөөрний архаг дутагдлаар нас барлаа” гэж мэдээллээ.