Хөвсгөлийн Ханхад болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгджээ

Хөвсгөлийн Ханхад болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгджээ

Өнөөдөр нийслэл Улаанбаатарын цагаар 16:46:39 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү хөдлөлт нь Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд болсон бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон 6,5 магнитудын газар хөдлөлтийн давтан хөдлөлт аж.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.26N 100.44E байршилд газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд одоогоор учирсан хохирол бүртгэгдээгүй байна.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Сая 16:46:39 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тэр хавьдаа нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдлээ” гэж мэдээлж байгаа ч гадны сайтууд дээр 5.5 магнитудын хүчтэй хөдлөлт хэмээн мэдээлжээ.