Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат нарт ХҮН-ын дарга Т.Доржханд амжилт хүсэв

Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат нарт ХҮН-ын дарга Т.Доржханд амжилт хүсэв

УИХ-д суудалтай улс төрийн намуудын энэ сарын 03-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Тодруулбал, албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодроод байна.

Харин МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх өрсөлдөх нь тодорхой болоод байна.  Тэгвэл анх удаа УИХ-д суудалтай болсон ХҮН-аас Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир, Ц.Оюунгэрэл нарт санал тавьсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл ХҮН-ын дарга Т.Доржханд нийтлэлч Б.Батбаяр /баабар/, Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан, Датаком ХХК-ийн үүсгэн байуулагч Д.Энхбат нарт амжилт хүссэн байна. Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл эдгээр гурван эрхэм ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тус намын дотоод санал хураалтад нь өрсөлдөж байгаа бололтой.