ХӨСҮТ-ийн гаднах PCR шинжилгээний цэг зөвхөн дайчилгаанд ажиллаж буй алба хаагчдад үйлчилж байна гэв

ХӨСҮТ-ийн гаднах PCR шинжилгээний цэг зөвхөн дайчилгаанд ажиллаж буй алба хаагчдад үйлчилж байна гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээний яаралтай цэг ажиллаж байна. Энэхүү цэгт иргэнтэй ямар нэг хавьтал үүсгэхгүйгээр сорьц авах боломжтой. Ингэснээр сорьц авч буй ажилтныг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Гэхдээ энэ цэгт зөвхөн УОК-ын шийдвэрээр дайчилгаанд ажиллах гэж буй цэрэг, цагдаагийн алба хаагчдыг яаралтай журмаар шинжилж байгаа. Өдөрт 80-100 орчим шинжилгээг авч, хариуг баталгаажуулж байгаа аж.