Өчигдөр 82,683 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ

Өчигдөр 82,683 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт үргэлжилсээр байна. Өчигдөр 19:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд 82,683 иргэн вакцин хийлгэжээ.

Ингэснээр зорилтот бүлгийн 43% нь вакцины I тун, 20% нь II тунгийн вакцинаа хийлгээд байна. Харин өнөөдөр Улаанбаатар хотод 110 цэгт 293 багийн 2,643 эмч, ажилтан ажиллаж, 75,904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг холбогдох албаныхан болон эрүүл мэндийн ажилтнууд уриалсаар байна. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа биед дархлаа тогтох тул амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутган, шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах гэж буй бол хүн хоорондын зайгаа баримтлах нь зүйтэй байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.