“Zeus Esports” баг 350 мянган юанийн эзэд болжээ

“Zeus Esports” баг 350 мянган юанийн эзэд болжээ

Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн 4 дүгээр сарын 27-29-нд онлайнаар зохион байгуулж, Монголын “Zeus Esports” баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1,2  сая юанийн эзэд болсон бол Хятадын Huya FA баг үзүүрлэж, 500 мянган юанийн эзэд болжээ. “Zeus Esports” баг тавдугаар сарын 13-16-нд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Academy, Apes INC зэрэг Монгол багууд өрсөлдөнө.