ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1356 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1356 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1356 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо 35,979 болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь:

Улаанбаатар-1328

Зөөвөрлөгдөж ирсэн-28

Орон нутагт-138 тус тус бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгууд:

  • Төв-21
  • Эрдэнэт-4
  • Дархан-Уул-35
  • Ховд-14
  • Завхан-10
  • Хөвсгөл-1
  • Архангай-2
  • Баянхонгор-1
  • Говь-Алтай-21
  • Өвөрхангай-2
  • Говьсүмбэр-2
  • Дорноговь-2
  • Дорнод-1 хүнээс тус тус халдвар илэрчээ. 

Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо. Мөн хугацаанд найман иргэн энджээ. Тодруулбал, 

  • 61 настай эмэгтэй 4.9-нд онош батлагдсан
  • 67 настай эмэгтэй 4.9-нд онош батлагдсан
  • 73 настай эмэгтэй 4.16-нд онош батлагдсан
  • 48 настай эрэгтэй 4.21-нд онош батлагдсан
  • 64 настай эрэгтэй 4.23-нд онош батлагдсан
  • 59 настай эрэгтэй 4.24-нд онош батлагдсан
  • 32 настай эмэгтэй 4.12-нд онош батлагдсан
  • 84 настай эмэгтэй 4.12-нд онош батлагдсан. Эдгээр иргэн нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 110 болов.

ҮЗЭХ: