Л.Оюун-Эрдэнэ: Вакцин үр дүнгээ өгдөг нь үнэн л бол Засгийн газар бүх иргэдээ дархлаажуулахын төлөө ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Вакцин үр дүнгээ өгдөг нь үнэн л бол Засгийн газар бүх иргэдээ дархлаажуулахын төлөө ажиллана

Энэ сарын 23-ны өдрөөс /2021.04.23/ эхлэн вакцинжуулалтын хоёр дахь тунг хийж эхэлсэн. Өчигдөр л гэхэд нийслэлийн хэмжээнд  суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулсан. Одоогоор АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийж эхэлсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо дархлаажуулалтын цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр энэ үеэр "QR кодтой холбоотой иргэдийн бухимдал үүссэн. Бухимдал өөр хэлбэр. Гэхдээ цар тахлын шинэ халдвар нэмэгдэж байна. Үүнийг бодох хэрэгтэй. Үнэхээр II тун вакцин хийгээд л цар тахлын халдвар намждаг юм бол Засгийн газар бүх хүч чадлаа дайчилж ажиллан иргэдээ вакцинжуулна. Ковидгүй зун гээд том зорилт тавьсан шүү дээ" гэлээ. 

ҮЗЭХ: