МАН, МАХН нэгдсэнээ албан ёсоор мэдэгдлээ

МАН, МАХН нэгдсэнээ албан ёсоор мэдэгдлээ

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАХН-тай нэгдсэн талаар дөнгөж сая намын удирдлагууд нь мэдэгдлээ. Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэлээ.

Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Ийн МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлэхээр болж байна.