С.Амарсайхан нийслэлийн МАН-ын дарга болох уу

С.Амарсайхан нийслэлийн МАН-ын дарга болох уу

Ерөнхийлөгчийн сонгууль, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын дараа нийслэлийн МАН-ын даргыг сольж Д.Сумъяабазарын оронд С.Амарсайханыг томилно гэх мэдээлэл эртнээс яригдсан. 

Д.Сумъяабазарын эсрэг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар тэднийг дэмжиж байгаа юм. 

Тэгэхээр одоогоор Д.Сумъяабазар буланд шахагдсан байдалтай байна гэсэн үг. Нийслэлийн МАН-ын төлөөх зодоон УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн бөгөөд одоохондоо нам жим байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хэн нэгнийг чөлөөлөх, албан тушаал булаацалдаж зодолтох нь МАН-ын нэр хүнд унах эсвэл дүнд нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм. 

Тиймээс одоохондоо нам гүм харагдаж буй ч далд маргаан, зөрчлүүд өрнөсөөр байна. Ерөөс нийслэлийн МАН-аас Д.Сумъяабазарыг огцруулахаар ажиллаж буй нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн хэд, хэдэн үйл явдлаас харагдаж буй. 

ТОДРУУЛБАЛ, 

-Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилогдсоны дараа Нийслэлийн томилгоонд ч оролцуулаагүй. 

-Д.Сумъяабазарын I орлогч Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлсөн. 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Нийслэлийн онцгой комисст ажиллах үеэр Д.Сумъяабазарыг хайж бухимдсан. 

-Коронавирусийн цар, тахалтай холбоотойгоор УОК-ын шийдвэрийн хэрэгжилтэд алдаа гаргаж шүүмжлүүлсэн. 

-НИТХ-ын ХҮН-ын бүлгээс Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг хөндсөн. Уг асуудлыг дахин хөндөнө гэдгээ мэдэгдсэн. 

-Сүхбаатар дүүргийн намын хорооны даргад Төв намаас М.Ганбаатарыг дэвшүүлж Д.Сумъяабазарын бодлогыг зөрсөн. Энэ мэт өнгөрсөн хугацаанд гарсан үйлдлүүд Д.Сумъяабазарын эсрэг өрнөжээ. 

Харин Д.Сумъяабазарын зүгээс С.Амарсайхантай холбоотой мэдээлэлд маш  соргог хандаж сүүлийн үед олон нийтийн шүүмжлэл дагуулж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын төсвөөс төлүүлсэн, эхнэр Ч.Ичинхорлоо нь ХӨСҮТ-ийн "улаан бүс" рүү орсон гэх асуудлыг түгээх үйл ажиллагаанд дэмжиж оролцож байгаа харагдана.