461 дүгээр ангид хоригдож буй Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авчээ

461 дүгээр ангид хоригдож буй Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авчээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 20 хоногийн хугацаатай саатуулагдаад буй Олимпын алтан медальт Н.Түвшинбаяр нь коронавирусийн халдвар гэх мэдээлэл гарч эхлээд байна.  

Тодруулбал, түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу энэ сарын 5-ны өдрөөс эхлэн цагдан хорьж эхэлсэн бөгөөд тэрээр өдгөө 10 хоногт хоригдоод байгаа юм. Энэ хугацаанд түүнээс хоёр удаа байцаалт авсан, тэрээр сүүлийн байцаалтын үеэр "тодорхой зүйл нэмж яриагүй" гэх мэдээлэл байгаа билээ. Харин түүнийг 461 дүгээр ангид залилангийн хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй нэг иргэнтэй хамт саатуулсан гэж эх сурвалж мэдээлж буй.