СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Маргааш буюу энэ сарын 12-нд буюу нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Энэ сарын 13-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.