Энэ сарын 10-наас ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хүчтэй салхилна

Энэ сарын 10-наас ихэнх нутгаар шороон шуурга шуурч, хүчтэй салхилна

Энэ 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Хур тунадас: 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн болон зүүн аймгуудын зарим газар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, бусад хугацаанд секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Б.БЯМБАСҮРЭН