Өчигдөр Хөвсгөл аймагт 3,6-5,7 магниутудын ДӨРВӨН удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Өчигдөр Хөвсгөл аймагт 3,6-5,7 магниутудын ДӨРВӨН удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Өчигдөр/2021.03.31/ Хөвсгөл аймгийн Ханх суманд дөрвөн удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөл
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар 08:22 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 14:42 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 15:24 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн бүс нутгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.