Н.Мустафад өгөх хоёр өрөө байрыг Х.Баделханы хүүгийн компани барьсан уу

Н.Мустафад өгөх хоёр өрөө байрыг Х.Баделханы хүүгийн компани барьсан уу

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр барьж олгох тендер зарлагдсан тухай мэдээлэл гарч олон нийтийн шүүмжлэлийг нэлээн дагуулсан.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр 110 сая төгрөгийн төсөв бүхий “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох” нээлттэй тендер зарласан байдаг. Тэрээр энэ жилийн Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанаар начин цол хүртсэн билээ. 

Тэгвэл тус тендерийг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хурлаар шийдвэрлэжээ. Н.Мустафа нь тус аймийн Засаг дарга А.Гылымхантай нэг сумынх аж. Тиймээс А.Гылымхан дэмжиж Н.Мустафад ийнхүү төрийн мөнгөөр байр өгөх ажлыг голлон зохион байгуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэднийг ойр, дотно харилцаатай гэж нутгийнхан нь ярьдаг.

Цаашлаад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан нь Засаг дарга А.Гылымхантай хамтран Баян-Өлгийд зарлагддаг бүхий л тендерийн ажлыг хийдэг гэх мэдээлэл бий. Мөн Х.Баделханы хүүгийн компани энэ онд хэд, хэдэн байрыг Баян-Өлгийд барьж ашиглалтад өгчээ. Тэгэхээр Х.Баделханы хүүгийн барьсан барилгаас Н.Мустафад хоёр өрөө байр өгсөн болзошгүй гэж тус нутгийхан ярьж байгаа юм.