Боксчин Э.Цэндбаатар дасгалжуулагч С.Эрдэнэбатад зодуулж, хүнд гэмтэл авчээ

Боксчин Э.Цэндбаатар дасгалжуулагч С.Эрдэнэбатад зодуулж, хүнд гэмтэл авчээ

Дэлхийн аваргын хүрэл медалт, Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер боксчин Э.Цэндбаатар Эрдэнэт хотод тэмцээнээр очсон үедээ бусдад зодуулжээ.

Тодруулбал, уг хэрэг энэ сарын 23-ны өдөр болсон бөгөөд Э.Цэндбаатарыг “Golden Gem” боксын клубын дасгалжуулагч багш С.Эрдэнэбат зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна.

Хэргийг Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд С.Эрдэнэбатын хувьд одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.