Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын БНХАУ-тай огтлолцох цэгийг эцэслэн тогтжээ

Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын БНХАУ-тай огтлолцох цэгийг эцэслэн тогтжээ

Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх онд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дуусах ажээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нэг тонн нүүрсийг 8-9 ам.долларт тээвэрлэх тооцоо гарсан гэж буй. 

Учир нь өнөөдөр автомашинаар нүүрс тээвэрлэхэд 28-32 ам.доллар бөгөөд энэхүү зардлыг төмөр зам ашиглалтад орсноор 3-4 дахин бууруулах юм. 

Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн 410 км төмөр төмөр замын цариг нь бүдүүн байх ажээ. Харин БНХАУ-ын талтай аль бүсээр төмөр замаа холбохоо нарийн тохирч, ойлголцолд хүрсэн байна. Тодруулбал, 703 дугаар хилийн тэмдэгтээр БНХАУ-ын төмөр замтай огтлолцохоор болсон байна. Улмаар хоёр тал харилцан зөвшилцөж дээрх цэгийг эцэслэн сонгосон талаар Уул уурхайн яамны албан хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.