Археологичид төмөр зэвсгийн үеийн аллагыг нотлох араг яснуудыг илрүүлжээ

Археологичид төмөр зэвсгийн үеийн аллагыг нотлох араг яснуудыг илрүүлжээ

Археологичид төмөр зэвсгийн үед хамаарагдах аллагыг нотолсон эртний хүмүүсийн араг ясыг илрүүлжээ. Араг яснууд нь МЭӨ 350-20000 оны хооронд одоогийн Испанийн хойд хэсэгт орших Баск улс дахь эртний Ла Хойя хотод амьдарч байсан хүмүүсийнх хэмээн таамаглаж байна. Тус хотыг анх археологичид 1935 онд илрүүлж, 1973 оноос малтлага хийж эхэлсэн юм.

Оксфордын их сургуулийн судлаачид болон Нэгдсэн Вант Улс, Испанийн археологичдын баг уг газраас олдсон 13 араг ясыг судлахад амиа алдагсдын дунд эрэгтэй, эмэгтэй, мөн хүүхдүүд байсан нь тогтоогджээ. Түүнчлэн нэг эрэгтэйг араас нь хутгалж хөнөөсөн байсан бол, өөр хоёр хүний ​​гарыг тайрсан байдалтай байсан нь тус олдворууд аллагын хохирогчид гэдгийг баталж байгаа аж. Судалгааны багийн ахлагч Фернандес-Креспо "Ла Хойягаас хүний араг ясны үлдэгдэлд хийсэн шинэ дүн шинжилгээ нь эрт үед хүмүүс энх тайван байгаагүйг харуулж байна. Алдагчдын зорилго нь Ла Хойяаг бүхэлд нь устгах байсан гэж дүгнэж болно" гэжээ. Одоогоор тус хотыг үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.

МЭӨ 350-200 оны хооронд хүчтэй довтолгооны үеэр устгагдсанЛа Хойяа

Эх сурвалж: CNN