“Вива сити” хотхонд газ дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ

“Вива сити” хотхонд газ дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны 8 дугаар байрны 8 дугаар орцны 3 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 02:46 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 02:57 цагт очиж, тус байрны иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрч иргэн Д /24 настай, эрэгтэй/, С /24 настай, эрэгтэй/ нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай тусламжын төвд шилжүүлэн өгсөн байна. Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгчээ.