МАН-ЫН БҮЛЭГ: Өмнөх парламентын үед өргөн барьсан ч хэлэлцэгдэж амжаагүй 100 гаруй хуулийг буцаана

МАН-ЫН БҮЛЭГ: Өмнөх парламентын үед өргөн барьсан ч хэлэлцэгдэж амжаагүй 100 гаруй хуулийг буцаана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ойрын үед байнгын хороо болон чуулганаар хэлэлцэнэ. С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл байгаа юм. 

Хоёрдугаарт, өмнөх парламентын үед өргөн барьсан ч чуулганаар хэлэлцэгдээгүй 100 гаруй хуулийн төслийг цаашид хэрхэх асуудлыг хэлэлцлээ. Уг 100 гаруй хуулийн заримыг нь буцааж байна. Учир нь өргөн барьсан гишүүд нь дахин сонгогдоогүй. Тиймээс уг хуулийн төслүүдэд зохицуулалт хийнэ" гэлээ. 

Мөн маргааш 15.00 цагт МАН-ын бүлэг Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонсох юм байна. Тодруулбал, Төв суурингийн болон мал аж, ахуйн өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох аж. 

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдийг Төрийн ордонд хөл, хорионд оруулж буй шийдвэрийг цуцалж өгөх хүсэлтийг сэтгүүлчид МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс хүслээ. Харин ТЭРБЭЭР хүсэлтийг хүлээн авч өнөөдөртөө шийдвэрлэн хариу өгөхөө мэдэгдэв.