“Азийн ирээдүй” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “онцлох” илтгэлээр нэрлэжээ

“Азийн ирээдүй” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “онцлох” илтгэлээр нэрлэжээ

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн талаар илтгэл тавьсан байна.

Түүний тавьсан илтгэлийг “Никкей” хэвлэлийн газраас тус форумын онцлох илтгэлээр тодруулсан байна. Тухайлбал, Монгол Улс олон сорилттой тулгарч байна. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш авлигыг бууруулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр томоохон бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийж, өнгөрсөн онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруусныг дурджээ. Мөн хууль тогтоох байгууллагаас засаглалын хянал-тэнцлийг хангах замаар авлигыг бууруулах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэхээр цахим системийг нэвтрүүлэх арга хэмжээ авч эхэлснийг “Никкей” хэвлэлийн нийтлэлд онцолжээ.

Гадаад бодлогын хувьд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталж, хөрш зэргэлдээ орших хоёр том гүрэн болох Орос, Хятад улстай ойр дотно харилцаа тогтоохыг зорьж байна. Энэхүү стратеги нь эдийн засгийн түншүүдээ төрөлжүүлж, бие даах чадвартай болоход нь туслана гэж Монгол Улс найдаж байна хэмээн бичжээ.