ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын төсвөөр засварласан замын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилж зургаа байршуулжээ

ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын төсвөөр засварласан замын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилж зургаа байршуулжээ

2020 оны гуравдугаар сард буюу дөрвөн жилийн өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Батсүмбэрэл СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замын засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилж, зургаа байршуулсан нь олны шүүмжлэлийг төрүүлээд байна. 

Тус замыг энэ сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж  хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Ингэхдээ улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зассан юм. Гэтэл засварын дараах зурагтай өөрийнхөө зургийг эвлүүлж олон нийтийн сүлжээнд тавьсан нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг хэр ёс зүйтэй вэ гэдгийг харуулж байна. 

Ташрамд дурдахад, Н.Батсүмбэрэл удахгүй болох УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшинэ. Түүний хувьд МАН-д залуугаасаа ажилласан, даргын туслах хийж байсан нэгэн юм.