Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Импро" групп, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Б.Баасанхүү Италийн жүдочин SCUTTO-г вазари үнэлгээгээр ялсанаар алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл жудо бөхийн шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү өнөөдөр эх орондоо ирлээ.