Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх замыг шинэчилнэ

Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх замыг шинэчилнэ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээг хийх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.