Улаанбаатарт хур тунадас орж, 11 градус дулаан байна

Улаанбаатарт хур тунадас орж, 11 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө