ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийн шийдэх шүүх хурал үргэлжилж байна

ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийн шийдэх шүүх хурал үргэлжилж байна

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хүсэлтийг хэлэлцэх шүүх болж байна. Шүүх хурал өглөө 09:00 цагт эхэлсэн бөгөөд хуралд Р.Базараа нар нь цахимаар оролцож байна. Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.