Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй

Энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдахгүй.

Харин тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг, түр хороод хуралдахаар товлогдсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гишүүд тойрогтоо ажилласантай холбоотойгоор байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, бүрдлээ гэхэд цөөн гишүүнтэйгээр хуулийн хэлэлцүүлгийг хийж ач холболдол, ирээдүйд гарах үр дагаварыг тооцох зэргийг хаягдуулж байгаа талаар гишүүд болон иргэд шүүмжилж байсан. Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын үйл ажиллагаа цалгардсан учир УИХ-ын чуулганы хуралдааныг 7 хоногийн хугацаатай завсарлуулсан нь энэ юм.  Тодруулбал, энэ сарын 06-13-ныг хүртэл завсарлуулаад байна.