Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит Ихт” ХХК-н оффист өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийжээ. Ямар шалтгааны улмаас нэгжлэг хийж байгаа талаарх мэдээллийг албаныхан өгөөгүй байна.
Өмнө нь тус компанид мөн АТГ-аас нэгжлэг хийж байсан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хурааж байсан юм. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй байдаг.