СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хар тамхи хэрэглээд хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хар тамхи хэрэглээд хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд нас баржээ

Сүүлийн үед хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээ нэмэгдэж, иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болсон. 

Тодотговол, манай улсын нутаг дэвсгэрт сүүлийн долоон жилийн хугацаанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон байдаг. Мөн эл төрлийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд 9 хүн амь насаа алдсан байна. Тэдгээрийн дотор сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэж байгаад хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд амиа алджээ. Иймд иргэдийн өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, эл төрлийн гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.