Д.Тогтохсүрэн: Гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

Д.Тогтохсүрэн: Гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2024.03.25/ хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Мал аж, ахуйн салбарыг дэмжин гаргаж буй нэг удаагийн хууль, Гурил, тэжээлийг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж дэмжжээ. 

МАН-ын бүлгийн гишүүд нь гурил, тэжээлийг импортын гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар өөр, өөр байр суурьтай байсан.  Тэгвэл өнөөдрийн хурлаар тус асуудлыг хэлэлцээд намын бүлэг нэгдсэн байр, суурьд хүрч хурдан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.  Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдэж, үйлдвэрлэгчид монопол эрх эдэлж байна гэж үзсэн учир гаалийн албан татварыг чөлөөлж, импортыг нээлттэй болгох саналыг Засгийн газраас оруулсан юм. МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ" гэсэн юм.