ШУУРХАЙ: Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдлийг зөрчлийн шинжгүй гэж үзжээ

ШУУРХАЙ: Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдлийг зөрчлийн шинжгүй гэж үзжээ

Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчлийн шинжгүй хэмээн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтаас энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр “... үйлдвэр ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.