ШУУРХАЙ: "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

ШУУРХАЙ: "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, цахим орчинд энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан байдаг. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө