Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой өнөөдөр тохиож байна

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой өнөөдөр /2024.03.22/ тохиож байна.

1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь манай улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

26 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

31 минутын өмнө