Монгол Улсын өсвөрийн баг тамирчид Хятадын шигшээ багийг ялж, гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын өсвөрийн баг тамирчид Хятадын шигшээ багийг ялж, гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Хятадын Чиндао хотод Зүүн Азийн хөл бөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд болж байгаа юм.

Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын өсвөрийн баг тамирчид хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын Макаогийн шигшээ багтай хийж 5:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.

Ийнхүү хожил байгуулснаар манай улсын шигшээ багийн хөвгүүд "А" хэсэгт хоёр хожил, хоёр хожигдолтой, нийт зургаан оноотойгоор гуравдугаар байрт бичигдлээ. Ингэснээр Зүүн Азийн хөл бөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын төлөөх тоглолтыг Хонгконгийн шигшээ багтай энэ сарын 7-ны өдрийн 15:00 цагаас хийх юм.