Ирэх наймдугаар сард газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна

Ирэх наймдугаар сард газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа аж.

Харин төв болон зүүн зүгийн нутаг, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулжээ. Мөн наймдугаар сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулжээ.