Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас "Бүү гатал болгоомж илүүдэхгүй" сарын аян зарлажээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас "Бүү гатал болгоомж илүүдэхгүй" сарын аян зарлажээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас үер усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү гатал болгоомж илүүдэхгүй" сарын аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Цагаан бургас, Онги, Дайргын голын эрэг дагуу амарч, зугаалж яваа иргэдэд заавар, зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ. 

Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ