"Борооны улмаас эвдэрсэн авто замын хэсгийг засахаар ажиллаж байна" гэж мэдэгдлээ

"Борооны улмаас эвдэрсэн авто замын хэсгийг засахаар ажиллаж байна" гэж мэдэгдлээ

Долоодугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны аюулын зэрэгт шилжин ажиллаж байна. Нийслэлийн авто зам эвдэрсэн байршлуудад Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ахлуулсан 4 хэлтсийн дарга, 11 мэргэжилтэн, авто замын 8 компанийн 68 инженер техникийн ажилтан гээд нийт 84 хүн, 28 техник, машин механизм хэрэгсэлтэйгээр 8 байршилд 24 цагаар ажиллаж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ