Улаанбаатар орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатар орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орох бөгөөд салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч, +23...+25 градус дулаан байна.

Нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27....+32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.