Улаанбаатарт 24 градус дулаан байна

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27....+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.