"Аадар борооны үеэр Peace mall дэлгүүрийн урд зам гарч явахдаа цахилгаанд цохиулсан эмэгтэйн биеийн байдал тааруу байна" гэв

"Аадар борооны үеэр Peace mall дэлгүүрийн урд зам гарч явахдаа цахилгаанд цохиулсан эмэгтэйн биеийн байдал тааруу байна" гэв

Улаанбаатар хотод орсон усархаг аадар борооны үеэр peace mall дэлгүүрийн урд зам гарч явсан иргэн цахилгаанд цохиулжээ.

Царай нь хөхөрч, ухаан алдсан иргэнд түүгээр зорчиж явсан залуус анхны тусламж үзүүлж, 103 дуудсан байна. Одоогоор цахилгаанд цохиулсан иргэний талаар онцгой байдлын байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Харин сошиал орчинд тухайн үйл явдлыг харсан иргэд мэдээлэл, бичлэг нийтэлж, биеийн байдал нь тааруу байгаа талаар мэдээллээ.

ВИДЕО: