Олон нийтийн цахим сүлжээгээр болон зарим нэг хувь хүмүүс Европын улсуудад “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Шенгений улсын ажлын виз гаргана” гэх зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байгаа тул ГХЯ-ны Консулын газраас энэ төрлийн зард хууртагдахгүй, сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, Серби, Чех Улсад ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу иргэд бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа аж. Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа юм.
Гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон визийг авсны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэг.
Энэ төрлийн гэмт хэрэг ихсэх болсонтой холбогдуулан ойр дотны хүмүүстэй анхааруулж, сайтар нягталж байхыг Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна