Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өнгөрсөн оны наймдугаар сараас өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж эхэлсэн байдаг.
Үүнтэй холбоотой БЗС-гийн нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татах саналыг мөрдөх байгууллагаас прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ болон АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "БЗС-тай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлээгүй байгаа" гэлээ.