ВИДЕО: Хилчин эмэгтэйчүүд тэтгэврийн насыг багаар тогтоож,  нөхөртэйгөө хамт тэтгэвэрт гардаг болгож өгөхийг хүслээ

ВИДЕО: Хилчин эмэгтэйчүүд тэтгэврийн насыг багаар тогтоож, нөхөртэйгөө хамт тэтгэвэрт гардаг болгож өгөхийг хүслээ

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна. Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Харин хилчин эмэгтэйчүүд "Хилчин эмэгтэйчүүд тэтгэврийн насыг багаар тогтоож, нөхөртэйгөө хамт тэтгэвэрт гардаг болгож өгөх"-ийг хүслээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ