ФОТО: Хогийн цэг байсан 8 га газарт төгөл байгуулах ажлыг эхлүүллээ

ФОТО: Хогийн цэг байсан 8 га газарт төгөл байгуулах ажлыг эхлүүллээ

”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, орчны бохирдлыг бууруулах, “Архангай-100 НОГООН ТӨГӨЛ” арга хэмжээний хүрээнд хог хаягдлын цэг байсан 8 га газарт “Ногоон төгөл” байгуулах ажлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр эхлүүллээ.

Уг төгөл байгуулах ажлын эхлэл болгож БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, мод тарив.

Архангай аймаг 2022 оны байдлаар 25,27 га газарт техникийн, 8 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлттэй байна. Харин 36,6 мянган га талбайд хогийн 19 цэг байдаг ба үүний 8 га газарт нөхөн сэргээлт хийх,төгөл байгуулах ажлыг “БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛ”форумын хүрээнд эхлүүллээ.

-БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ 40.000 МЯНГАН ГА ТАЛБАЙД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ УСТГАЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ-

Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15,6% нь ойгоор бүрхэгдсэн ба үүнээс 96,7% нь шинэс, 1,5% нь хуш, 1,1% нь бургас, 0,7% нь бусад төрлийн мод эзэлдэг байна.

ФОТО: